Хэргээ шүүхээр шийдвэрлэхийн өмнө оргосон залууг БНСУ-аас хүлээн авчээ
Эрүүгийн хэрэгт холбогдон хэргийг нь шүүхээр шийдвэрлэхийн өмнө оргон зугтаж БНСУ-д бүгж байсан Э.Т гэх залууг Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд хүлээн авчээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр өнгөрсөн онд шилжүүлсэн байсан ч 2023 оны арванхоёрдугаар сард хилээр гарч явсан аж. Тиймээс тус шүүхийн шүүгч захирамж гарган олон улсад эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн байна. Улмаар БНСУ-д байгааг нь тогтоож, эх оронд нь ирүүлэх арга хэмжээг цагдаагийн байгууллага зохион байгуулснаар өөрөө хүсэлт гаргаж, уржигдар тус улсаас ирсэн онгоцноос буужээ. Энэ үед нь цагдаагийнхан саатуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.