СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АМГТГ-ын албан тушаалтнуудын хэргийг шүүх хэзээ шийдэх бол

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын эрх бүхий албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй. Тус газрын Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгний хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна.

Тэгвэл одоо АМГТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан, өдгөө нийслэлийн Засаг даргын харьяа агентлагт удирдах албан тушаал хашиж буй Р.Энхтайван нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр АМГТГ-ын мэргэжилтэн Г.Эрдэнэболдтой хамтран гар аргаар алт олборлогч “Арвин баялаг” төрийн бус байгууллагынханд бичил уурхайн үйл ажиллагаа явуулж болох тухай давуу байдал бий болгосон албан бичиг гаргаж өгсөн хэрэгт холбогдсон аж.

Р.Энхтайван, Г.Эрдэнэболд нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллагдагчаар татан шалгасан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.