СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-29

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

Энэ Засгийн газрын Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгч хоёр “төв”-тэй С.Зоригийг хөнөөсөн хэргээс системийн авлига хүртэлх “яриа” яг нэг сар үргэлжилж байна. Энэ хүрээнд үйл явдал ч өрнөөд эхэллээ. Эдгээрийн нэг нь УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсантай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК хоёрын 2014 онд байгуулсан гэрээг хэрэгжүүлж тус компанийн 34 хувийг эзэмших, тухайн үед энэ хувиас татгалзсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан явдал юм.

Ингэхдээ өнгөрсөн найман жилийн хугацаанд 34 хувийг эзэмшиж, олох байсан орлого буюу алдагдсан боломж, түүнд ногдох ашгийг нэхэмжлэх, цаашлаад, “500 орчим сая ам.долларын зардлаар бий болсон тус үүсмэл орд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т байх учиртай. Энэ талаар тус үйлдвэр өөрөө судлаад шийдвэрээ гарга” гэсэн үүргийг тус үйлдвэрийн удирдлагуудад өгсөн.

Уг шийдвэрийг гаргасан Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдоржийн системийн авлига илэрч байгаа эхний данс нь “Цагалбар”-ын тэр асуудал шүү” гэсэн байна. Тэрээр өмнө нь 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд Үндэсний баялгийн сангийн хуулийн баталсан чуулган дээр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой 13 сая ам.долларын талаар хэлж байсан юм.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ардчилал бол Ц.Элбэгдорж, түүний нөхдийн авлигыг хаацайлах хамгаалалтын цайз биш. Баяжихдаа ашигладаг хувийн өмч нь биш.  Мөнгө угаахдаа хэрэглэдэг төрийн бус байгууллагынх нь нэр бүр биш. Бас ардчилал бол шүүхэд нөлөөлж хүн амины хэрэг хаах эрх мэдэл биш. Тэр хүнд олгогдсон гэмгүй иргэдийг эрүүдэн шүүж, хилсээр хэлмэгдүүлэх тусгай эрх ямба биш. Эрүүдэн шүүлт хүний эрхийн ноцтой зөрчил, албан тушаалаа ашиглаж авилгал авсан бол гэмт хэрэг гэдэг нь аль ардчилсан улсын нийтлэг хэм хэмжээ шүү. Ц.Элбэгдорж бол 30 жилийн ардчиллын түүхэнд хамгийн жигшүүртэй хүний эрхийн зөрчил гаргасан жинхэнэ коммунист. Ардчилсан бүх хэм хэмжээг уландаа гишгэж, ардчиллын үнэт зүйлийг мөнгөөр худалдсан урвагч. Тэр хүн алс газраас ард түмэндээ агсам тавьж байхын оронд, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, төрөө хүндлээд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг, П.Цагаан нараа хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй” гэж хэлжээ.

Маргааш нь Цагдаагийн байгууллага Ц.Элбэгдорж “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэсэн баримт, бас П.Цагаан тэр хоёрын мессежийг дэлгэсэн.

Харин Ц.Элбэгдорж твиттерт "Ардчиллын баянбүрд" юу болж байна вэ. Олон хүмүүс Засгийн газрын дэмжлэгтэй, байнгын мэдээллийн терроризмд эргэлзэж байна” гээд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй авахуулсан зургийг нь тавьж англиар “жиргэсэн” байв.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 84 (7328)

 
 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
103.57.94.149

Өөрийх нь булхай, луйвар, хулгай илэрэхээр

Монгол хүн
2 долоо хоногийн өмнө
66.181.186.125

Элбэгдорж өөрөө ирээд шалгуулчих. Юунаас нь айгаад байгаа юм

Зочин
2 долоо хоногийн өмнө
202.9.47.50

Би гутлаа тослоод зангиагаа зүүж ирээд шалгуулна гэдэг нөхөр одоо ирэх хэрэгтэй бүх бузар булай нь дэлгэгдлээ.Ёстой нүгэлтэй шуналтай ард түмнийг доромжилсон хүн байжээ.

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.160.13

Элбэгдорж эхнээсээ Монголын эсрэг, хувиа хичээсэн, гадны гар хөл болсон хөлсний хүн байсан. Ард түмэн түүнийг танихгүй удсан нь гамшиг даруулсан.

Уншиж танилцсан зочин
2 долоо хоногийн өмнө
202.179.24.163

За ерэн бол ёстой нэг сонин сонин л юм болж байна уу даа гэж бодогдож байна за Элбэгдоржоо үнэн юм бол ирээд шалгуулах нь яаасан юм вэ гэж хэлмээр байна Аан бас Оюунэрдэнэ Ерөнхий сайдаа таач бас олон тийш олон хүмүүсийг хардаж харлуулах гээд байгаа юм бишүү үнэн юм бол та дандаа хүнийг байхгүй хойгуур нь янз янзын л юм сөхөж ярих юмаа Элбэгдорж байж л байсан шүүдээ тэр үед хэдэн жил дуугарч чадахгүй дуугүй байсан байж яг гараад явангуут явсан хүмүүсийг гэмт хэрэгтэнүүд мэтээр ярьж байгаан Монгол эр хүнд байж боломгүй муухай шинжтэй харагдаад байна Монгол эр хүмүүс урд урдаасаа харж сууж байгаад ярилцаж байгаад сайхан бүх муу сайн юмаа ярьж байсан юм байна лээ битгий нэгнээ байхгүй хойгуур хошного ухаж сүр дуулиантай юм яриад яаахийн гэж хэлмээр байна Элбэгдоржоо таач гэсэн үнэн худлыг нь ирээд ард түмний өмнө хэлээд өгнө байгаа Нөгөө Ард Аюуш хэлдэг шүүдээ үнэн худлын хуруу зай би гэж хэлж байгаад ярилцаж байгаад ялаад ард түмний хайртай хүнээр тодорч байдаг байгаа шүүдээ бодох л асуудал ялангуяа ард түмэн Ардчилалаа аврах гэж байгаа юм бол та ирээд шалгуулах нь яаасан юм хэрэгтэй байна

Bolor
1 долоо хоногийн өмнө
103.212.119.205

Zuw shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.