СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-29

558 малчин өрх нэгдэн анхан шатанд хоршиж ажилласнаар 17 тэрбум төгрөгийн экспорт хийжээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллаж байна.

Сумын иргэдэд Засгийн газрын бодлого шийдвэр, салбар яамны хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс Бичигт боомт орчимд гадаадын иргэд их хэмжээний өвс, хадлан бэлтгэн экспортлох гэж байсныг бүрэн хориглож, зогсоосон.

Хилээр гаргахыг хориглосон тухайн өвсийг зудын эрсдэлд хамгийн ихээр өртөж байсан Сүхбаатар аймгийн малчид төдийгүй бусад аймгийн малчдад өгсөн нь томоохон дэмжлэг болсныг иргэд хэлж байсан юм.

Уулзалтад ирсэн иргэдэд Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж буй Шинэ хоршоо хөдөлгөөний талаар танилцуулж, асуултад хариулт өгч ажиллалаа.

”Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл малчид нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг болох юм. Энэхүү хөдөлгөөн нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн сайд танилцуулав.

Малчид хоршиж ажилласнаар хөнгөлөлттэй зээлд хамрагдах, малын гаралтай бүтээгдэхүүнээ стандартын дагуу бэлтгэн нэмүү өртөг шингээн нийлүүлэх, экспортлох, тогтмол орлоготой болох давуу тал бий болох юм.

Тухайлбал, Архангай, Баянхонгор, Хэнтий аймгийн 558 малчин өрх нэгдэн анхан шатанд хоршиж ажилласнаар 17 тэрбум төгрөгийн экспорт хийсэн байна.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30.8 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар бүрдүүлж байгаагийн 10.2 хувь нь хөдөө аж ахуйн салбар салбарт ноогдож, ажиллах хүчний 55.8 хувийг хангадаг. Монгол Улсын хөдөөгийн үйлдвэрлэлийн 85 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай.

2023 оны байдлаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь улсын нийт гадаад худалдааны эргэлтийн 17 хувийг эзлэн экспортын орлогын 6.5 хувийг бүрдүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.