О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайд зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй

Зөвхөн Сүхбаатар дүүргийн байшин хороолол дундах хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг шалгахад 73.2 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Ингэхээр Улаанбаатар хотын хэмжээнд авч үзвэл хүүхдийн тоглоомын талбайн чанар стандарт хэр түвшинд үнэлэгдэх нь зүй ёсоор анхаарал татна.

viber image 2024 04 26 12 30 25 718 791x1024

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг байр сууриа илэрхийлэхдээ “. Төр, ААН, иргэн бүгд хамтдаа анхаарч байж үр дүн гарна. Хэн хариуцах ёстойг тодорхой болгож, эзэнжүүлж, иргэд шаардлага тавьдаг тогтолцоо хэрэгтэй” хэмээж байв.

Ерөөс хүүхдийн тоглоомын талбай барьж байгуулах, стандарт хангах чиглэлд хэн анхаарах, хариуцах нь өнөөдөр тодорхой биш. Нэг талаас төр, төсвийн мөнгөөр, боломжит газар нь барих ёстой гэж ойлгодог. Нөгөө талаас барилгын компаниуд орон сууцны хороололдоо дагавар байдлаар шийдэх нь зүй гэдэг. Гэвч дунд нь хаягдаж, нэр төдий хийсэн тоглоомын талбайнууд хүрэлцээгүйн дээр стандарт шаардлага хангахгүй байна.

viber image 2024 04 26 12 35 24 441 1024x577

Нийслэлийн Засаг дарга О.Номинчимэгийн сүүлийн үед төвлөрч, эрх зүйн орчинг нь тодорхой болгохоор ажиллаж буй сэдвүүдийн нэг нь энэхүү хүүхдийн тоглоомын талбай юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.