СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-26

“Үндэсний Эвсэл” сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

“Үндэсний Эвсэл” 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.

Эвсэл нь “Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын Газарт хүргүүлээд байсан. Уг бодлогын хөтөлбөр хууль ёсны шаардлагыг хангасан тухай дүгнэлт гарснаар ийнхүү СЕХ-нд хүсэлтээ хүргүүллээ.

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнгөрсөн 34 жилийн хугацаанд бий болсон нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад шийдэл болох бодлогоо тодорхойлж, иргэдийнхээ амар амгалан байдал, эрдэм мэдлэг, эд хөрөнгөөр баян чинээлэг байх нөхцөлийг бүрдүүлэхийг эн тэргүүнд чухалчилж байна гэлээ. Мөн төр нь хэт намчирхаж, нийгэм нь хэтэрхий улс төржих болсон талцал, хуваагдлыг зогсоож улс орныхоо хэтийн хөгжлийн төлөө гар нийлэн шийдэл эрэлхийлж ажиллах онцгой цаг үе ирээд байгааг тэмдэглэж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.