Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарт хувьсгал хийсэн түүхийн шинэ хуудсыг эхлүүллээ

“Шинэ хоршоо” хөдөлгөөний албан ёсны нээлтийн арга хэмжээ UG Arena-ийн их танхимд үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээнд хот, хөдөөгийн малчид, хоршоологчдын төлөөлөл 3100 гаруй хүн оролцож байгаа юм. Нээлтийн ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, зохион байгуулагч Д.Амарбаясгалан оролцов. Тэрээр “Шинэ хоршоо” хөдөлгөөний үндсэн илтгэл, танилцуулгыг тавьсан юм.

437712095 956961635811733 3535367269802866959 n

Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан малчдын төлөөлөлтэй хамт хэвлэлд ярилцлага өгөхдөө:

-Монгол бол мал аж ахуйн орон. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш энэ салбар олигтой сэргэсэнгүй, малчдын маань амьжиргаа чинээлэг болж чадаагүй. Мал дээр амьдарч байгаа иргэд маань дунд болон түүнээс доогуур төвшинд амьдардаг учраас юм.

Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр малчид маань сайн дурын үндсэн дээр нийлж, хоршиж, өөрсдийн амьдралыг дээшлүүлэх, амьжиргааг сайжруулах, салбарын хөгжлийг бодитой бий болгоно. Малчид маань хөрөнгө оруулагч болно. Мал аж ахуйн салбарт бодитой сэргэлт бий болно. гэв.

Ийнхүү “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатай “Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэлснийг зарлалаа.

439780419 296576323506831 3478276913157046435 n1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.