СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-04-26

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл тавдугаар сарын 8-ны өдрөөс эхэлнэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

 

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан, Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/-ийн бүртгэл эхэлнэ. Энэ жил бүртгэл хүлээн авах болон бүрдүүлэх бичиг, баримтаа ирүүлэхтэй холбоотой зарим өөрчлөлт орсон тул Японы ЭСЯ-ны цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.

Японы ЭСЯ-ны цахим хуудасны "Соёл, мэдээлэл" хэсэгт дэлгэрэнгүй мэдээлэлийг харах боломжтой: Судлаач оюутан / Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль

Доорхыг дагуу бичиг баримтыг хүлээж авна.

Хэзээ:2024.05.08 (Лхагва) -аас 2024.05.11 (Бямба) өдрийн 12:00 цагаас 17:00 цагт
Хаана:Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн 1 давхарт

Холбоо барих и-мэйл хаяг: jscholarship1@ul.mofa.go.jp

Ассулт хүлээн авах хугацаа:2024 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 23:59 хүртэл

/Удирдамжийг анхааралтай уншиж танилцсаны дараа удирдамжид тусгагдаагүй асуулт байвал дээрх мэйл хаяг руу ирүүлнэ үү. Зөвхөн удирдамжид тусгагдаагүй асуултад хариулах болно. Хариулах шаардлагатай гэж үзсэн асуултын хариултыг ЭСЯ-ны facebook хуудсаар дамжуулан нийтэд хүргэнэ. Тэгш хандах зарчмын үүднээс хүн тус бүрт хариу илгээх боломжгүй./

Үүнээс гадна түгээмэл асуулт ба хариултыг ЭСЯ-ны facebook-д нийтэлсэн байгаа тул уншиж танилцана уу.

Японы Элчин сайдын яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.