СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-25

Шивээ-Овоо ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг улираан сонгожээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын нэг болох Шивээ-Овоо ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 4-р сарын 22-нд тус компанийн төлөөлөгчийн газарт зохион байгуулагдлаа.

Хурлыг Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалж, тус нэгдлийн Нэгдсэн стратеги бизнес хөгжлийн газрын ахлах менежер Я.Өлзийболд, Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын ахлах менежер Б.Батбаяр нар оролцов.

Хурлаар Шивээ-Овоо ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэн баталж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг улируулан сонголоо.

Тодруулбал, төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчийг төлөөлж 6 гишүүн, хараат бус 3 гишүүн улиран сонгогдсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.