СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-25

Жон С.Браун: Хүүхдүүд виз мэдүүлэхдээ ярилцлагад орно

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

АНУ-ын визний журамд өөрчлөлт оржээ. Тухайлбал, ирэх сарын 1-нээс виз мэдүүлэгч бүх хүнээс ярилцлагын цаг товлосон байхыг шаардаж байгаа юм байна. Үүнд 14 наснаас доош хүүхэд мөн адил хамаарч байгаа аж. Хэрэв ярилцлагын цаг товлоогүй бол хүүхдийн визний мэдүүлгийг авахгүй байхыг анхаарууллаа. Энэ талаар АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жон С.Браунаас тодрууллаа. 

-Хүүхдүүдэд яагаад ярилцлагын цаг товлож байгааг тодруулна уу? 

-Энхүү өөрчлөлт нь хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн. Яагаад ийм өөрчлөлт оруулж байгаа вэ гэвэл эцэг, эхээс гадна хүүхэд ч улсаа орхин гарах гэж байгааг мэдэх ёстой. Тиймээс аппликейшний ангилалд оруулсан. Хүүхдийг улсаа орхин гарах гэж байгааг эцэг, эх зөвшөөрснөөр виз олголт хийгдэнэ. Цаашид хүүхдийн аюулгүй байдалд онц ач холбогдолтой гэж үзэж байна. 

-Шинэ журам хэзээнээс мөрдөгдөх вэ? 

-Шинэ журам тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөнө. 14-өөс доош насны хүүхдийг ярилцлагын цаг товлохыг шаардаж байгаа ч биечлэн ирэх шаардлагыг албан ёсоор тусгаагүй. Гэсэн ч Элчин сайдын яамнаас хүүхдээ биечлэн авчрах шаардлагатай гэвэл эцэг, эхчүүд заавал авчирч ярилцлагад оруулах үүрэгтэй. 

Ц.Баяр 

"Зууны мэдээ" сонин 

2024 оны дөрөвдүгээр сарын 25 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.