СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-24

Алба хаагчдын хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд зориулж 25 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл, техник, бааз суурийг нэмэгдүүлэхэд шаардлагатай 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгах, Онцгой байдлын чадавхыг нэмэгдүүлэхээр гал түймэртэй тэмцэх нэгж бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүллээ.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:

-Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцуулах үеэрээ “Үндэсний гамшигтай тэмцэх, сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сүүлийн жил гаруй хугацаанд стандарт боловсруулж, Монгол Улсын хэмжээнд гарч болзошгүй аюулыг бууруулахтай холбоотой хэд хэдэн төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй.

Өнөөдрийн байдлаар гэсэн судалгаа бий. Иймд цаашид үндэсний хэмжээнд нийт 130 гаруй анги, нэгжийг нэмж байгуулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдыг сургах, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Онцгой байдлын хувцас хэрэглэл, техник хэрэгслийг шинэчлэх ажлыг энэ долоо хоногоос нийлүүлж эхлэх талаар Шадар сайд танилцууллаа. Эхний ээлжид гал унтраахад хэрэглэх дрон, робот ашиглах ялангуяа гал сөнөөгч, аврагчдын хувцас хэрэгслийг олон улсын шаардлагад нийцүүлэхээр ажиллаж эхлээд байна. Мөн зарлан мэдээлэх системийг шинэчлэх 30 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг УИХ-аар хэлэлцүүлэх юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.