СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-24

О.Номинчимэг: Хангай зочид буудал гэмт хэргийн үүр уурхай болж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 долоо хоногийн өмнө

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "Хангай" зочид буудлын асуудлаар мэдээлэл өгөв.

Хотын орлогч Б.Номинчимэг:

-Улаанбаатар сүүлийн 30 жил эмх замбараагүй, төлөвлөлт буруу хийгдэж ирсэн. Нүдэнд үзэмжгүй хот болсон. Бидний хувьд энэ алдаагаа засах гэж үе шаттай ажиллаж байна. Энэ буудал хувьчлагдаж эзэнтэй болоод уг нь 30 жил болж байна. Гэсэн ч зочид буудал нь эзэнгүй явж ирсэн. "Хангай" зочид буудалтай холбоотой хоёр үндсэн асуудал бий.

Нэгдүгээрт, татварын асуудал, хоёрдугаарт, орчны аюулгүй байдал хангагдахгүй гэмт хэрэг зөрчлийн бас үүр болж байна.

2010 оноос бүртгэлийнх нь дугаар салсан байна. . Гэсэн ч улсын татварын газар бүртгэлгүй буюу татвараа төлөөгүй байна. Үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлчихээд сүүлийн 30 жил татвараа төлөөгүй.

"Хангай" зочид буудал гэмт хэрэг зөрчлийн үүр уурхай болоод байна. . Харуул хамгаалалтгүй учир ихэнх тохиолдолд хүмүүс ийшээ орж, архидаж биесээ зодож байна.

Эзэмшиж буй хүнд нь татвараа нөхөж төл, хоёрдугаарт, аюулгүй байдлыг хангах, өнгө үзэмжийг нь сайжруул гэсэн шаардлага тавьж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.