СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-24

🔴LIVE: Г.Хажидмаа: Ардчилсан намын гишүүд иргэдээсээ уучлалт гуйх ёстой

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Ардчилсан намын гишүүд Ардчилсан нам сөрөг хүчний ажлаа огт хийхгүй, иргэдийнхээ эсрэг байгаа намын дарга нараа уучлалт гуйхыг шаардлаа.

АН-ын гишүүн Г.Хажидмаа:

-Монгол Улсын нэг сая иргэн хувьцаагаа луйвардуулаад алдчихсан. Бид УИХ-ын гишүүд, төрийн өндөрлөгүүдэд энэ талаар албан шаардлага хүргүүлж байгаа ч тодорхой хариулт өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Одоо Үндсэн хуулийн цэц дээр очиход ойрхон болсон.

Тавантолгойн хувьцааг таван жилийн хугацаатай тогтоолын төслийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт луйвардуулсан иргэд хувьцаагаа худалдаж авах боломжтой гэх тогтоолын төслийг хэлэлцсэнгүй. Ингээд Ардчилсан намаас болж хувьцаагүй болсон иргэд 2022, 2023 оны ногдол ашгаа мөн авч чадсангүй. 

Ардчилсан намынхан ядарсан иргэдээ дээрэлхэж авсан хувьцаагаа яах талаараа нэг ч үг дугарсангүй. Тийм учраас

Ардчилсан нам сөрөг хүчний ажлаа хийхгүй байна. С.Баярцогт ардчилсан намыг жонхууруулж байна. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.