СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-24

🔴 Зүүн бүсийн газар тариалан эрхлэгчид Чингис хотноо чуулав

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Зүүн бүсийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн Хэнтий аймагт зохион байгуулагдлаа. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Газар тариалангийн үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдэж улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа нь тариалангийн салбарт эрх зүй, эдийн засгийн чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэл, төрийн дэмжлэг, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшилтэйгээ нягт хамтран ажилласны үр дүн юм. Мөн экспортыг дэмжихэд тариалангийн салбарт ажиллагсдад шинэ техник технологи эзэмшүүлэх, мэргэжил боловсролыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилчин бэлтгэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл болгон хөгжүүлэхэд төр анхаарч ажиллана" хэмээв. 

Зүүн бүсийн тариаланчдын зөвлөгөөнөөр манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, Засгийн газрын бодлого, шийдвэр, үр дүн, салбарт тулгамдаж буй асуудал, шийдлүүдийн талаар хэлэлцлээ.

2024 онд газар тариалангийн үйлдвэрлэлд зориулсан хөнгөлөлттэй зээлийг эргэлтийн хөрөнгийн зээлд 81.0 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 58.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.