СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-24

Улаанбаатараас Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарлаж, агаарын тээврийн салбарт ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Дээрх зорилтын хүрээнд Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо.

Нислэгийг долоо хоногт нэг удаа, бямба гараг бүрийн 21:40 минутаас Улаанбаатар хотоос хөөрсөн онгоц 01:00 цагт Чангшад газардаж, ням гарагийн 01:55 цагт Чангша хотоос Улаанбаатар хот руу хөөрч, 05:30 минутад газардах цагийн хуваарьтай байна.

Тус шууд нислэг нь Монгол Улс Төв Хятадыг холбосон анхны маршрутад тооцогдож буй.

Ташрамд дурдахад, Чангша хот нь эртний дурсгал, байгалийн үзэсгэлэн, орчин үеийн гайхамшгууд хамтдаа цогцолсон аялал жуулчлалын голлох бүс нутаг юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.