СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Орон даяар эхэлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар хот, хөдөөгүй олноор сонирхож байгаа билээ. Тэгвэл хэн энэ хөтөлбөрт хамрагдаж хоршоо байгуулж, гишүүнээр элсэж болох вэ гэсэн асуултад албаны эх сурвалжийн хариултыг хүргэж байна. 

Тухайн сумын иргэн хоршоонд элсэх боломжтой

Мэдээж малчин, мал бүхий иргэн сайн дурын үндсэн дээр хоршоо байгуулах, гишүүнээр нэгдэж орох, элсэх нь нээлттэй юм. Гэвч хэн нэгэн хоршоонд дуртай үедээ ороод, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг зүйл биш. Тодорхой хэмжээний шаардлага, дүрэм журамд захирагдаж таарна.

гэж зохицуулжээ. Хоршоонд хэн, хэрхэн элсэж болох вэ гэсэн асуултын дэлгэрэнгүй хариултыг дараах танилцуулгаас үзнэ үү.

Хоршоо байгуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

 “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан санаачлагчийн хувиар малчид, хоршооны төлөөлөл, иргэд олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор хот, хөдөөд ажиллаж, уулзалт ярилцлага хийсээр байгаа билээ.

Хоршоо байгуулахад хэд хэдэн журам мөрдөх юм байна. Малын гаралтай түүхий эдээ борлуулж, ашиг шим олж, хувь хүртэх гэж байгаа хоршооны гишүүн малчдад хамгийн гол журам нь ашиг хуваарилах журам байх болов уу. Шаардлагатай гэж үзвэл хоршооны гүйцэтгэх захирлыг томилж хөдөлмөрийн гэрээ байгуулж болох юм байна. Хоршоо байгуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх талаар албаны эх сурвалжийн дараах мэдээллээс аваарай.  

Хоршоо байгуулах бичиг баримтыг 2 өдрийн дотор шийдвэрлэнэ

Засгийн газраас хэрэгжүүлэхээр орон даяар эхлүүлж буй. Тэд хоршоо гэж юу вэ, хоршоо байгуулах, түүнд гишүүнээр элсэх дүрэм журам гээд бүхий л хэрэгцээтэй мэдээллийг малчны хотонд хүргэхээр төлөвлөжээ. Малчид хоршооны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсны дараа хоршоо байгуулахдаа хаана, хэнд, хэрхэн хандах вэ гэсэн асуулт олон ирж байна.

Сум, аймагт хүнд суртал их байдаг. Анхан, дунд шатанд учрах саад бэрхшээлийг яах вэ гэсэн асуултыг хөдөөгийнхөн олонтаа тавьж байгаа юм. Хоршооны хуулийг хэрэгжүүлэх үүргийг төрийн хамаарал бүхий бүх байгууллага хүлээнэ гэж Засгийн газрын зүгээс үзэж байгаа юм.

Хоршоонд зээл олгох эхний шатанд улс, аймаг, сумын төр, захиргаа, банк болон бусад байгууллага хамтран ажиллаж зөвлөгөө өгч, асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ. Бүрдүүлэх материалын жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим сайт буюу www.burtgel.gov.mn татаж авч болно.

Хоршоо байгуулах өргөдөл, тамга тэмдэг авах зэрэг асуудлыг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэнэ гэж албаны эх сурвалжийн мэдээлэлд дурджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах танилцуулгаас үзнэ үү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хаш
1 долоо хоногийн өмнө
66.181.160.17

Сайн байцгаана уу? Би хоршоололоо байгуулсан харин цааш нь ажиллуулах гэхээр санхүүгий бэрхшээл тулгараад байна . Үүн дээр зөвлөгөө өгч туслаарай

Нябо
4 хоногийн өмнө
66.181.161.51

Тайлан гаргах тал дээр хамтран ажиллана. 88138514

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.