СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-23

Гашуун сухайтын замд ачааны автомашин шатаж, 45 настай эрэгтэй нас баржээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 долоо хоногийн өмнө

Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт "Ачааны автомашин шатаж байна" гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 02:08 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Тус автомашины бүхээгт иргэн М/45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай олдсон тул хэргийн газрыг тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.