СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-04-22

Орхон: Эрүүл мэндийн салбарын “Удирдах ажилтны зөвлөгөөн-2024” боллоо

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 долоо хоногийн өмнө

Орхон аймгийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтан, тасгийн эрхлэгч, арга зүйч, ахлах сувилагчдыг хамруулан “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” уриан дор “Удирдах ажилтны зөвлөгөөн-2024”-ийг энэ сарын 19-нд зохион байгууллаа.

 

Уг зөвлөгөөн нь өнгөрсөн оны эрүүл мэндийн салбарын ажлын тайланг танилцуулах, салбарын бодлого чиглэл, шинэчлэлийн талаарх мэдээ мэдээллээр хангах, 2024 оны салбарын хэмжээнд баримтлах нэгдсэн зөвлөмжийг гаргах зорилготой юм.

 

Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат нар үг хэлсэн бөгөөд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийн талаар илтгэл тавьж, 160 гаруй хүн оролцсон.

 

Энэ удаагийн зөвлөгөөнөөр аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, цахим шилжилт болон Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага, Эрүүл мэндийн даатгалын шинэтгэл, Өрхийн эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал ололт амжилт, тулгамдсан асуудал зэрэг 8 сэдвээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцов.

 

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг салбарын удирдлага, зочид төлөөлөгчдөөс гарсан саналыг нэгтгэн 16 зөвлөмжийг танилцуулсан ба холбогдох байгууллагуудад биелэлтийг ханган хамтран ажиллах чиглэл өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.