Э.Бат-Үүл: Б.Булганы тавилттай ярилцлагаас Зөвлөлт Оросын улс төрийн технологи ямар их харагдав аа
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булган 26 жилийн дараа анх удаа телевизийн нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэр Ардчилсан намын үе үеийн удирдлагуудын талаар өөрийн байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ Хотын дарга асан Э.Бат-Үүлийн нэр хэд хэд дурдагдав. Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл хариу тайлбар олон нийтийн сүлжээндээ хийжээ.
Хотын дарга асан Э.Бат-Үүл:
-"Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, Б.Булган нар аа, С.Зоригийн нэрээр ардчиллыг булшлах гэж байгаа бол санааны чинь гарз шүү. С.Зоригийн үзэл санаа үйл хэргийг мэддэг нөхөр нь би амьд байна шүү. С.Зориг өнөөдөр амьд байсан бол В.Путины Оросыг буруушааж, Ардчилсан Оросын төлөө байх байсныг би мэднэ. Би С.Зоригийн хөшөөг босголцож, Лениний хөшөөг буулгасан хүн нь шүү. Б.Булган өөрийгөө С.Зоригийн залгамжлагчаар Х.Баттулгыг тодруулах орчин цагийн Янжмаа, Крупская болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү. Б.Булган өөрөө гүтгүүлэхийн зовлонг үзчихээд, гүтгэлгээр хорслоо тайлж байгаа бол бурхан чинь өршөөхгүй шүү"
Элбэгдоржийг, Зоригийн амь насны хэрэгт холбогдуулан гүтгэх ч бүр солиорч цадигаа алдаж байна!
Тухайн үед Элбэгдорж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэж балай юмнаас салахын түүс болж аргаа барж байсныг тэр үеийн эвслийн удирдлага бүгд мэднэ. Элбэгээ, Зориг бид хоёрыг хүртэл “хойш суулаа” гэж уурлаж шахаж л байсан. Зориг, дэд бүтцийн сайдын ажлаа хийж байх хүсэлтэй л гэж миний хажууд хэлж л байсан.
Фракцууд элдэв нэр санал гарган хоорондоо яриад найрцгааж байгаа дуулддаг л байсан. Дандаа л ингэдэг ш дээ. Надад фракц гэж байгаагүй.
Гэтэл Зориг алагдсаны дараа л Ерөнхий сайдад нэр дэвших гэж байсан болоод л явчихсан. Би лав мэдээгүй. Фракц гэж заваан юмны дэмийрэхийг харахаар ой гутаад хол явдаг байсан юм.
Зоригийн нэр албан ёсоор ороод ирсэн бол Элбэгээ уухайн тас аваад л гүйх байсан. Тэр,үүрэг гүйцэтгэгч гэж балай юмнаас салахын түүс болчихсон байсан юм шүү дээ! Үүнийг мэдэх гэрчүүд нь бүгд амьд байгаа шүү!
Сталин өөрийгөө Лениний залгамжлагч гэж харуулахын тулд Крупскаяг хамтрагчаа болгон хажуудаа авч явдаг байсныг дуурайлган Чойбалсан Янжмааг бас ингэдэг байв. Х.Баттулга Булганыг мөн тэгэх нээ! Булганы тавилттай ярилцлагаас, Зөвлөлт Оросын улс төрийн технологи ямар их харагдав аа?! Новшийн путлерүүд! гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.