Х.Баттулга: Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар нэр дэвшвэл АН Сэлэнгэд ялагдана

Монголын ардчилсан холбооны гишүүн, дэмжигчид өнөөдөр С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөлөө. Арга хэмжээний дараа МоАХ-ны тэргүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга улс төрийн байр сууриа илэрхийлэв. 

МоАХ-ны тэргүүн, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга: 

-Ардчилсан хувьсгал ялсны дараа ардчиллын бүтцүүдэд, тухайлбал энэ цэнхэр байшинг "Шинэ дэвшилт" холбоонд, МоАХ-нд одооны байрыг нь, СТӨ-ний хүзүүвчийг Залуучуудын холбоонд ч бил үү өгч байсан юм. Тэгсэн "Шинэ дэвшилт" холбоо энэ байраа банкны барьцаанд тавьтал газартайгаа орчихжээ.

Ний нуугүй хэлэхэд . Сэлэнгийн ардчиллыг дэмждэг хүмүүс ярьж байгаа юм. гэж. Хөдөө орон нутгаар ч явж байхад авлигад нэр холбогдсон Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар нэр дэвшвэл Ардчилал ялахгүй шүү гэж ярьж байна. . Ардчилал энэ хоёр хүнээр дутахгүй шүү дээ. Энэ хүмүүс зайгаа тавьж өгөх ёстой.

-Та сонгуульд нэр дэвших үү? 

-

С.Зоригийн хөнөөсөн хэрэгт дахиад л Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар орооцолдоод явж байна. Зургаан сонгууль дараалж С.Зориг агсны хэргийг сөхөж ярьж байна. Олон залуу ардчиллыг дэмжээд нам дээр ирдэг, энэ хүмүүсээс болоод дэмжихээ больдог. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.