Жо Байден: АНУ нь Израилийн аюулгүй байдлыг хамгаална

Иранаас Израиль руу пуужингийн цохилт өгч байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр буюу бямба гарагт Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын багийн гишүүдтэй уулзсан байна.

Ерөнхийлөгч Жо Байдены хувьд Ираны газар нутгаас Израиль руу дайрсан нь Ойрхи Дорнодын мөргөлдөөн эхэлснээс хойш түүний зайлсхийхийг маш их хүсэж байсан хувилбар хэмээн хэвлэлүүд онцолжээ. Гэвч АНУ нь Ираны эсрэг Израилийг хамгаалж, хариу арга хэмжээ авах төлөвлөгөө хэвээр байгаа аж.

Нөгөөтэйгүүр Жо Байден бүс нутгийн бүрэн хэмжээний мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхээр зорьж байгаа хэмээн онцолжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.