Г.Ганболд: Төгрөг сум шинэ эмнэлэгтэй болсноор говийн сумдын иргэд тохилог орчинд эмнэлгийн үйлчилгээ авна

Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Чинзориг нар Өвөрхангай аймгийн Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдад ажиллаж, бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан байна. Мөн иргэдийн сонирхсон асуултад хариулж, санал солилжээ.

Баянгол суманд шинээр соёлын төв, цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсон байна. Мөн 2024 онд 240 хүүхдийн сургууль баригдах юм. Гучин-Ус сумын тухайд 15 ортой шинэ эмнэлгийн барилгатай болжээ. Тус суманд 2024 онд 250 хүний спорт заалны барилгын ажил эхлэх юм.

Нарийнтээл суманд 2024 онд улсын төсвийн хөрөнгөөр сумын төвийн инженерийн шугам сүлжээний ажил хийгдэх бол, Хайрхандулаан суманд өнгөрсөн дөрвөн жилд Эрүүл мэндийн төвийн барилга, "Сумын төвийн шинэчлэл" төсөл, цэцэрлэг, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн байна.

Тарагт суманд 100.4кв цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станц байгуулснаар сумын дэд бүтэц, иргэдийн амьдрах нөхцөл сайжирч, эрчим хүчний аюулгүй байдал хангагджээ.

Харин Мөн тус суманд 100 хүүхдийн дотуур байр, Онцгой байдлын хэлтсийн барилга баригдаж байна. Энэ онд Хархорин суманд 320 хүүхдийн хичээлийн байр,  хүүхэд, залуучуудын төвийн барилга, 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга, сумын төвийн хатуу хучилттай авто замын ажлууд зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдэнэ.

Мөн Хужирт-Бат-Өлзий чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажил хийгдэж байгаа ба ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын шинэ эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Ганболд оролцлоо.

436926444 980558420103513 823043037225141780 n

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Эрүүл мэндийн төвийн хуучин барилгын чанар муудаж, засвар үйлчилгээ хийгээд ч сайжрахгүй байсан. Тиймээс тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт шинээр эмнэлэг барих асуудлыг хөөцөлдөж, хөрөнгийг нь улсын төсөвт суулгуулсан юм.

Асуудал ажил хэрэг болж 15 ортой эмнэлгийн шинэ барилга /2024.04.09/ ашиглалтад орлоо. Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгөөр баригдсан тус бүтээн байгуулалт нь хоёр давхар ба үзлэг, эмчилгээ, өвчтөний өрөө болон ариун цэврийн өрөөнүүдтэй. гэв.

435564375 980636393429049 259150232147935898 n

436299048 979986030160752 475851201256829352 n

435489306 979985630160792 5921451073817189195 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.