Гэрийн хорионд байгаа Зариг сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Гэрээсээ ч ажлаа хийх боломж олгохгүй байна. Би амьдармаар байна. Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүс зүгээр яваад байна. Яагаад зөвхөн надад хууль үйлчлээд байгаа юм бэ" гэж хэлэв.
Зариг сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг:
-Хатуу хөл хорионд 68 хоног, гарч ирээд гэрийн хорионд 60 гаруй хоног байлаа. Ингээд 120 гаруй хоног ямар ч ажил хийх боломжгүй байлаа. Шалгаж байна нэрээр ингээд байлгаад байна. Миний ойлгож байгаагаар миний хэргийн мөрдөн байцаалт дуусаж прокурорт шилжсэн байгаа.
Гэртээ ярилцлага хийх гээд буйдан аваад тохижуулж байсан. Гэтэл гэрт нь ч ажил хийлгэхгүй гэдэг ийм прокурорын санал шүүх рүү орж байгаа гэсэн ийм мэдээлэл авлаа. Маргааш энэ асуудал шүүхээр хэлэлцэгдэх юм байна. Үүн дээр хууль хяналтын байгууллагаас нэг зүйлийг хүсэж гуймаар байна. Яг үнэндээ амьдармаар байна. Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүс зүгээр яваад байна. Яагаад зөвхөн надад хууль үйлчлээд байгаа юм бэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Mungutei hundee