СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-03

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Говь-Алтай аймагт ажиллаж байна

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 долоо хоногийн өмнө

Улсын хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг”  Говь-Алтай аймагт эхэллээ. “Цахимд хэвшье” уриатайгаар 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм.

Тэрбээр өнөөдөр Алтай хотод ажиллаж байна. Салбарын дэд сайдын хувьд ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийтэд зориулан хүргэнэ.

Ажлын хэсгийнхэн энэ удаад баруун бүсэд цахим өдөрлөгийг зохион байгуулна. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн “Цахим аймаг”  зөвлөмж гаргасан бөгөөд  орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зорилгоор уг  өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. 

Энэхүү арга хэмжээг ЦХХХЯ, харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой. “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээгээр .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.