Жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл: Урлагийн сургуулийн дэгийг үе үеийн оюутнууд үздэг

Жүжигчин Б.Мишээл, Б.Номин, Т.Бадамжав нар СУИС-ийн оюутан байх үедээ доод дамжааны дүү нараа дээрэлхэж, сургуулийн хүчирхийлэл үйлддэг байсан талаар иргэн Х өөрийн цахим хуудаснаа бичжээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл нараас дараах тайлбарыг авлаа.

Жүжигчин Т.Бадамжав:

-Бид тус асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Гурван хүний нэр хүндэд халдахаас гадна маш олон асуудал хөндөгдөж байна. . Бидний талаар мэдээлэл гаргасан "Х" гэх эмэгтэйг танина. Манай доод курсийн охин байсан. Яагаад ийм зүйл бичсэнийг мэдэхгүй байна. СУИС бол угаасаа хагас цэрэгжилтийн байдалтай байдаг. Урлаг, биеийн тамирын сургууль ямар байдгийг хүмүүс мэднэ. Гэхдээ

Эмэгтэй байтугай эрэгтэй оюутны нүүр хамрыг хугартал цохьсон гэж сонсож байгаагүй. Миний хувьд хүний хамрыг хааш нь цохивол яаж хугардаг талаар ч мэдэхгүй. Энэ бол гүтгэлэг.

Жүжигчин Б.Мишээл:

-Бид гурав өмгөөлөгчдөө хандсан байгаа. Уг асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлнэ. Ямар нэгэн нотлох баримтгүйгээр утасны цаанаас хүний нэр хүндэд халдсан зүйл бичдэг хүмүүс зөндөө байдаг. "Х" гэх эмэгтэй манай СУИС-ийн оюутан байсан. Гэхдээ төгсөөгүй сургуулиасаа гарсан. Яг оюутан байх үедээ надтай харилцаж байсан чат нь байгаа. Шаардлагатай бол ямар харилцаатай байснаа олон нийтэд харуулна. . Би бол энийг . Хуулийн зөвлөгөө авч байж уг асуудлыг шийдвэрлүүлнэ гэх мэдээллийг бидэнд өгсөн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.