Завхан аймаг Арц суурь боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох зорилгоор боомтын сэргэлтийн дэд хороо байгуулжээ

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Монгол Улсын Их Хурлын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг Завхан аймагт эрчимжүүлэх, Арц суурь боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох зорилгоор Боомтын сэргэлтийн дэд хороог аймагтаа байгуулсан.

Аймгийн Засаг даргын гадаад харилцаа, хилийн боомтын зөвлөх З.Хүрэлбаатараар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй уг дэд хорооны анхдугаар хурал өнөөдөр болов. 

Дэд хороо Экспорт-үйлдвэрлэл, Импорт, Аялал жуулчлал-тээвэр ложистик, хууль эрх зүй гэсэн чиглэлүүдийг баримтлан ажиллах юм.

434558159 869226771916454 4250122400715240266 n

Завхан аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр:

-Арц суурь боомтын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж, Олон улсын зэрэглэлтэй болгох нь Завхан аймгийн бизнес эрхлэгчдийн ашиг орлогыг дээшлүүлэх, хямд чанартай бараа материал, хүнсээр иргэдээ хангах, татварын бааз суурь, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. Эдгээр зорилтыг ажил хэрэг болгохын тулд дэд хороо идэвх чармайлттай, үр дүнтэй ажиллах шаардлагатай гэв.

434952531 869226561916475 5309076600757799747 n

434880981 869226908583107 7096386876108360214 n

434481823 869226438583154 8755013434421781151 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.