Эрэн хайж байсан хүүг эсэн мэнд олжээ
Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэнээс “15 настай, эрэгтэй хүүхэд өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад сураггүй байна” гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цагийн үед бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу эрэн хайх ажлыг шуурхай зохион байгуулж, 54 хүний бүрэлдэхүүнтэй 7 автомашинтай эрлийн баг ажиллаж, алга болсон хүүхдийг гэрээс нь хойш 15км газарт байрлах айлд байсныг олж тогтоожээ.
Хүүхдийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.