СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-04-02

Ц.Магалжав: Арбитрын шийдвэрээс хамаарч, М.Бадарчийн цолыг хураах эсэх нь шийдэгдэнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдсан байна. Энэ үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас өнгөрсөн жилийн түрүү бөхийн допингтой холбоотой  арбитрын маргааны талаар тодрууллаа.  

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав:

-2023 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөс допингийн төрлийн бодис илэрснийг та бүхэн мэдэж байгаа. Тухайн бөх "Спортын арбитр" төрийн бус байгууллагад хандсан байгаа. Энэ маргааны хариуцагчаар Улсын баяр наадмыг зохион байгуулах комисс татагдсан. Хариуцагчаар оролцсон. Маргааныг шүүх арбитрын хурал энэ дөрөвдүгээр сард олон нийтэд нээлттэй болно. Эндээс нэг шийдвэр гарч ирнэ гэж үзэж болно.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа. Энэ асуудлыг мөн ярьсан. МҮБХ, допингийн эсрэг бусад байгууллага, арбитрын байгууллагаас мэдээлэл авч ажиллаарай гэдэг чиглэлийг Шадар сайд хэлж байна. Баяр наадмыг зохион байгуулах бөхийн салбар хороо энэ асуудалд анхаарч ажиллана. Улсын баяр наадам учраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, бөхийн салбар хороо, МҮБХ гурвуулаа хамтарч оролцож, зохион байгуулдаг.

Үүнийг хүлээж байна. Үндэсний баяр наадмын бөхийн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог.

Арбитрын байгууллага нь төрийн бус байгууллагын дүрмээ Засгийн газраар батлуулахдаа дүрмэндээ допингийн маргааныг хянах заалтыг оруулж батлуулсан учраас арбитрын шийдвэр хүчинтэй гэж ойлгож байгаа. 

Цаашид улсын баяр наадмаар бөхийн цолыг шууд олгодоггүй, батламж гардуулдаг байх зохицуулалтыг хийх шаардлагатай байна. Ингэхийн тулд хуульд өөрчлөлт оруулах ёстой. Шадар сайд ч ийм байр суурьтай байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.