СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхдүүдийн биед хутга тулгаж, гар утсыг нь дээрэмджээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 долоо хоногийн өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 14-16 насны хоёр эрэгтэй хүүхдийг үл таних хүмүүс амь биед нь аюултай аргаар хутга тулган гар утсыг нь дээрэмдчихлээ” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж ажиллажээ.

Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт:

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/

"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Сэрэмжлүүлэг: Иргэд Та бүхэн шөнө, оройн цагаар гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарах, гэрэлтүүлэгтэй газраар зорчих, өөрийн өмч, хөрөнгө гар утас, эд зүйлсийг сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн сэжигтэй тохиолдолтой таарах, хохирогч болсон тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагын 102 дугаарт хандана уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.