Даланзадгадын ДЦС-д гарсан гэмтлийг засварлаж, хэвийн үйл ажиллагаанд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Даланзадгадын дулааны цахилгаан станцад гарсан гэнэтийн ослын улмаас өчигдөр /2024.04.01/ 04:30 минутаас 00 зогсолт хийсэн. Засварын бригад шуурхай арга хэмжээ авч ажиллан 22:00 цагийн байдлаар хэвийн горимд шилжүүлж, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангажээ.
Станцын бойлерийн конденсатын бак задарч, бакны задарсан хэсэг дотоод хэрэгцээний трансформаторыг цохиж гэмтээсэн гэж албаныхан мэдээлсэн юм. Дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд өчигдөр дулааны хэрэглээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж үзлэг шалгалт хийсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.