СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-02

Орон сууцны зоорийн давхар, гудамж, авто зам шар усны үерт автаж байна

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 долоо хоногийн өмнө

Өнгөрсөн хоногт /2024.04.01/ 16 удаагийн шар усны үерийн нийт 18 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Үерт орон сууцны В1 давхар, төмөр замын дагуух үерийн далан, сургууль, цахилгаан дамжуулах дэд станц, авто замын зорчих хэсэг автсан бөгөөд далан босгох, усны голдрилыг өөрчлөх зэргээр аюулгүй болгон ажиллав.

Айлын гэр, байшин маш ихээр үерт автаж байгаа бөгөөд ганц нэгээрээ биш гудамжаараа шар усны үерт автаж байна. Шар усны үер татрах болоогүй учир цаашид оршин суугаа газрынхаа аюулгүй байдалд хүн бүр анхаарал хандуулах шаардлагатай. Түүнчлэн шар усны үерийн ус гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг усанд автуулж, хальж урсаж байгаа нь халдварт өвчин тархах эрсдэлийг бий болгож байна. Тиймээс шар усны үерт автсан айл өрх, обьектыг халдваргүйжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.