УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Г.Ганболд Өвөрхангай аймагт ажиллав

УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Г.Ганболд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн зарим суманд ажилласан байна.

Тэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Багийн иргэдийн Нийтийн хурлуудад оролцон УИХ-ын гишүүний дөрвөн жилийн ажлаа тайлагнаж, УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл танилцуулжээ.  

Мөн Өвөрхангай аймгийн Өлзийт, Есөнзүйл, Бүрд сумын иргэдтэй уулзаж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, 2020-2024 онд хийсэн УИХ-ын гишүүний ажлаа тайлагнаж, төрөөс гарч буй бодлого, шийдвэрийн талаар танилцуулсан юм. Иргэдийн санал хүсэлтийг нээлттэй сонсож, сонирхсон асуултуудад нь хариулт өгчээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хамт Сант, Баян-Өндөр сумдад ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Сант суманд 2020-2024 онд эмнэлэг, сургууль, гүний худаг гаргах ажлууд, Баян-Өндөр суманд сургуулийн болон дотуур байрны засвар, хүүхдийн тоглоомын талбайн ажлууд хийгдсэн ба одоо эмнэлгийн барилга баригдаж байна.

434333699 974934297332592 3592926837703668457 n

434357494 974934293999259 8239338275758462065 n

434221505 974439947382027 7547818158978421431 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.