Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2024 онд орон нутагт хэрэгжих "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтын Цэргийн ерөнхий бэлтгэл сургалт эхэлжээ.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Гэрэл-Од оролцож, сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүнд амжилт хүсэж, үүрэг чиглэл өгчээ.
Энэ онд Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, мэдээллийн технологийн сургууль, Политехникийн коллеж, Хөгжим бүжгийн коллеж зэрэг сургуулиудаас оюутан, суралцагчид хамрагдахаар бүртгүүлжээ.
“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын шаардлага хангасан оюутан суралцагчид эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт өгч тэнцсэнээр Цэргийн ерөнхий бэлтгэл сургалтад хамрагдах эрхтэй болдог.
Сургалтын бүрэлдэхүүн дөрвөн сарын хугацаанд хоёр шатны цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшиж халагдах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2 курс төгссөны дараа оюутан цэрэг бас авдаг болмоор бна