СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-01

МИАТ: Сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлажээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

2024.04.01-нээс 2024.04.30-ны өдрийг дуустал хугацаанд МИАТ ТӨХК Сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлажээ.

Тодруулбал, хоёр зорчигч хамтдаа тухайн чиглэлийн оройн нислэгүүдэд тийз худалдаж авах тохиолдолд эхний зорчигч тийзийн үнээ бүрэн төлж, хамт зорчих нэг зорчигч нь зөвхөн такс, хураамж төлөөд ҮНЭГҮЙ тийзээр зорчих боломжтой.

Урамшуулалд хамрагдаж буй зорчигчдын явах, ирэх нислэгийн өдрүүд нь ижил байх шаардлагатай. Бусад хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэх боломжгүй. Мөн үнэгүй тийзээр зорчиж буй зорчигчид Blue Sky Mongolia миль хуримтлагдахгүй, суудлын тоо хязгаартайг анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.