СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-01

Замын-Үүд-Эрээн авто замын боомт 24 цагаар ажиллаж эхэллээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Өнөөдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цагийн горимд шилжүүллээ.

Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тус боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаа барааны эргэлт хурдсаж, импортын, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад чухал нөлөө үзүүлнэ.

Мөн оргил ачааллын үед том оврын машины дараалал багасаж, тээвэрчдийн цагийг хэмнэх, зочид буудал, хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж зэрэг олон зардал буурах ач холбогдолтой гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.