Иргэдийн нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар/УБЕГ/-ын цахим хуудаст өнөөдрөөс эхлэн байршуулсан байна.
Ингэснээр иргэн өөрийн оршин суугаа хаяг дээрээ байгаа эсэхийг харах юм. Иргэн та байнгын оршин суугаа хаяг дээрх иргэдийн мэдээлэлтэй танилцаад, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хаяг дээр нь иргэний бүртгэл байгаа бол энэ талаар УБЕГ-т хандах боломжтой юм байна. Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно. УИХ-ын сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-нд болно.
Та сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцана уу.
https://election.burtgel.gov.mn/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.