СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-03-31

"FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний шилдэг дөрөвт манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг шалгараад байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн  Сингапур улсад болж байна.

Монгол улсын эмэгтэй шигшээ баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний хасагдах шатанд Хятадын шигшээ багийг хожиж, шилдэг дөрөвт шалгарчээ. Монгол улсын эмэгтэй шигшээ баг 20 оноо авсан бол Хятадын баг 7 оноо авчээ.

Тэгвэл Монгол улсын эрэгтэй шигшээ баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний хасагдах шатанд Катарын шигшээ багийг хожиж, шилдэг дөрөвт шалгарсан байна.

Монгол улсын эрэгтэй шигшээ баг 19 оноо авсан бол Катарын шигшээ баг 11 оноо авчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.