СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлд +7 градус дулаан байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Өнөөдөр /2024.03.30/ нийслэл хот орчмоор үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -10...-15 градус, Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...+7 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 4-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 31-нд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 4-р сарын 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -1...-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.