Ослоор хоёр жолооч нас барж, хоёр иргэн яаралтай хагалгаанд орж байна

Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 40 зорчигчтой автобус, ачааны машинтай мөргөлдсөн ноцтой ослын талаар мэдээлсэн.

Гэмтэж, бэртсэн иргэдийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Эмч нар иргэдийг биеийн байдлаар нь ангилж, яаралтай иргэдийг шилжүүлж дууссан байна. Харин маш хүнд хэлбэрээр гэмтсэн хоёр иргэнийг тээвэрлэх боломжгүй тул, аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтайгаар хагалгаанд оруулж байгаа аж.

Төв аймгийн нэгдсэн эмнэлгээс өгч буй мэдээллээр “Өнөөдөр өглөө 09:00 цагийн үед ослын дуудлага мэдээлэл ирсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгээс шуурхай хоёр баг хөдөлж, 18 хүнийг тээвэрлэж авчирсан. "Мөнгөн гүүр" эмнэлгийн баг уурхайн компанитай хамтарч ажилладаг гээд 10 хүнийг Улаанбаатар хот руу авч явсан. Гэмтлийн зэрэг өндөр 12 хүнийг ГССҮТ-рүү хүргүүлж, үлдсэн дөрвөн хүнийг 15 цагийн байдлаар яаралтай түргэн тусламжийн баг аваад явлаа. 

. Нэг иргэн тархины гэмтэл, цус хуралт ихтэй тул яаралтайгаар Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар, ГССҮТ-ийн эмч нарын хамтарсан баг хагалгаа хийж байна.

Нэг хүн аарцгийн ясны задрал, олон ясны гэмтэлтэй тул машинаар тээвэрлэх боломжгүй. Одоогийн байдлаар сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна гэлээ.

Хоёр жолоочтойгоо нийлээд 41 хүн уг автобусанд явж байжээ. Эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн биеийн байдал хүнд буюу гар, хөл, нуруу нь хугарч, тархины доргилт авсан нөхцөл байдалтай байгаа аж.

Тухайн 38 зорчигч уурхайн ажилчид байсан бөгөөд ээлж солигдож, Нийслэл хот руу явж байжээ. Тус автобус АТҮТ-д бүртгэлгүй, хувийн тээвэр байсан гэдгийг албаныхан дурджээ.

.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.