Х.Булгантуяа: "Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг нэмэх санал хүргүүлсэн

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:

-. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 540 мянга болж нэмэгдэнэ.

Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авдаг. Нийт 12,8 мянган иргэнд энэ тэтгэмжийг.олгодог. 2020 онд мөнгөн тэтгэмж 188 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байсан бол 2023 онд 12.8 хувиар нэмэгдүүлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр 375 мянган төгрөг болж байгаа юм.

Түүнчлэн цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэхээр 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд саналаа тусгаж, Сангийн яаманд хүргүүлсэн.  Энэ жил сонгуулийн жил учраас нэмэх боломжгүй. Халамжийн хөтөлбөр Сонгуулийн тухай хуулиараа хориотой. 

Одоо цалинтай ээжийн мөнгийг 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 тэрбумыг зарцуулдаг гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.