СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-28

🔴LIVE: Ж.Батзандан: Сая намайг "хэрээ мэдэхгүй дарвалзсан" гэж гурван сар хорьсон

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга асан Ж.Батзандан Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр "Эрх баригчид намайг гурав дахь удаагаа шоронд хийж байна. Эхний удаад жагсаал цуглаан зохион байгуулсан гэж хорьж байсан бол, саяны удаад "хэрээ мэдэхгүй дарвалзсан" гэж гурван сар хорьж шалгасан" гэв. 

Түүнд холбогдох хэрэг саяхан хэрэгсэхгүй болсон учир ардчилсан намууд нэгдэж, нэг блок болбол сонгуульд нэр дэвшихээ илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга асан Ж.Батзандан: 

-Эрх баригч нам намайг гурав дахь удаагаа шоронд хийж байна. . Миний ариун цэврийг хоёр жил шалгаад, "ариун цэвэр онц сайн байна" гэж НПГ-аас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Намайг нүүрсний хэрэгт ямар ч холбоогүйг нотоллоо. Миний зөвлөхийн банкнаас авсан зээл төлөгдсөн байна гэдгийг баталсан. Би эрх чөлөөтэй болсон учир одоо үгээ хэлнэ.

Сая энэ Төрийн ордонд эрх баригчид мөрийн хөтөлбөрөө 95 хувь биелсэн гэж ярьж байна лээ. Минийхээр 20 хувь биелсэн. Ордонд амьдрал сайжирсан байж магадгүй. . Сая би Д.Мөнх-Эрдэнэтэй ярьсан. "Жагсаалд оролцоно" гэсэн. Үг хэлсний төлөө хоригдсон бүхэн жагсана. 

-Та сонгуульд нэр дэвших үү? 

-ШИНЭ болон АН, ИЗНН-ын удирдлагуудад би хандсан. Ардчиллын намууд нэгдэж блок болъё оо, тэгэхгүй бол ялагдана. Эрх баригчдын "хувааж, захир" гэдэг мэхэнд орохгүй байх цорын ганц арга бол нэгдэж нэг блок болох. Хэрэв нэгдвэл би нэр дэвшинэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.