БНХАУ-ын аялал жуулчлалын бүс рүү иргэд хувийн машинтайгаа зорчих боломжтой болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд Зочлох жил болгон зарлаж аялал жуулчлалыг эрчимжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-тай автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг өнгөрсөн 2023 онд шинэчилсэн билээ. 

-Улаанбаатар-Эрээн,

-Замын-Үүд-Эрээн,

-Эрээн-Жининь-Хөххот,

-Хөххот-Бээжин,

-Ховд аймгийн Булган боомт-БНХАУ-ын Такашикен,

-Дорнод аймгийн Хавиргын боомтоос Манжуур чиглэлд жуулчин тээвэр эхэлсэн.

Цаашид хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, БНХАУ-ын аялал жуулчлалын бүс рүү иргэд хувийн машинтайгаа зорчих боломж бүрдэнэ.

434291432 764387032454913 810574593880746448 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.