СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-03-29

ЭМДЕГ-т процессын дахин инженерчлэл хийгдэж байна

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 долоо хоногийн өмнө

Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолын хүрээнд эрүүл мэндийн салбарт процесcын дахин шинэчлэлийн хийгдэж байна. Процессын дахин инженерчлэл хийснээр байгууллагын чадамж, бүтээмж, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамж сайжрах юм.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллалаа. Ажлын хэсэг эрүүл мэндийн салбарт хийгдэж буй процессын дахин инженерчлэлийн хүрээнд хийгдэх шинэчлэлийг танилцуулахаас гадна ЭМДЕГ-ын газар, хэлтсүүдийн үйл ажиллагаа иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй хүрч байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийлээ.

Мөн энэ үеэр ЭМД-ын төрийн бүх үйлчилгээг үзүүлдэг “Хэрэглэгчтэй харилцах төв”-д ирж буй өргөдөл, гомдол болон 1800-1363 лавлах утсанд холбогдож буй иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаатай газар дээр нь танилцлаа.

Тус төв нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг 1800-1363 дугаарын лавлах утсаар өгөхөөс гадна ЭМД-тай холбоотой төрийн 20 гаруй үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлж, холбогдох асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМДЕГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.