СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-27

🔴LIVE: Т.Доржханд: МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөр 25 хувьтай л биелсэн

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандтай намуудын мөрийн хөтөлбөр болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд:

-. Сүүлийн 40 жилийн хугацаанд ямар нэгэн шинэ эрчим эх үүсвэрийг байгуулсангүй. Том том дэд бүтцийн төслүүд яриад байгаа ч үүнийг эрчим хүчээр хангах боломж нь алга. Энэ чиглэлийн том төслүүдийг хөдөлгөх ажилд хувийн аж ахуй нэгжүүдийг оруулах шаардлагатай.

2016-2020, 2020-2024 онуудад мөрийн хөтөлбөрийн юу нь хэрэгжсэн бэ гэдгийг яримаар байна. Зүгээр лоозон сайхан үг хэлж санал авах мөрийн хөтөлбөр байх ёстой юм уу, эсвэл хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр чухал юм уу гэдгийг л бодох хэрэгтэй.

2020-2024 Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Нийтдээ 50 их наядын төсөв. Үүнээс төсвийн хөрөнгөөр 12 их наядыг хэрэгжүүлэх боломжтой байгаа. Энэ төлөвлөгөөг 100 хувь гэж үзвэл 25 хувиас дээш гүйцэтгэлтэй байх боломжгүй байгаа юм. Зээлийн хүүг сарын 1 хувьд оруулна гэсэн. Энэ биелсэн үү? . Юу хийнэ гэдэг нь чухал бус юу хийсэн нь чухал байна шүү дээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 сарын өмнө
202.126.89.82

Пүүзтэй агент

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.