Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгсөж утга зохиолын салбарт нөхөш баршгүй гарз учирлаа.
Тэрбээр 1934 Төв аймгийн Баян суманд мэндэлжээ. 1954 онд Монгол Улсын Их Сургууль,
1958 онд Зөвлөлт Холбоот Улсын Комсомол-ын төв сургууль, 1967 онд Коммунист Намын дээд сургууль төгсжээ.
Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаагийн уран бүтээлийг нэрлэвэл
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолыг 2007 онд, Монгол Улсын Ардын Уран Зохиолч цолыг 2014 онд хүртээж байжээ.
Талийгаачийн эгэл даруу, хүнлэг нөхөрсөг зан чанар, элэгсэг дотно дүр төрх, бүтээн туурвихийн үлгэр дууриалал нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.