СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийг засварлана

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийг засварлана.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 34 жилийн турш “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн төсөл нь 604 дэх, Завхан аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байгаа аж. Энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хэмжээ 201,523 ам.доллар юм. 

Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн дээвэр, гадна фасад, дотор засал, дулааны болон цэвэр бохир усны шугам, агааржуулалтын систем, цахилгаан харилцаа холбооны системийг цогцоор нь шинэчлэх аж. 

Төслийн гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд Элчин сайд Игавахара Масарү болон Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Их-Уул сумын Засаг дарга холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү:

-Бид Завхан аймагт нийт 23 төсөл хэрэгжүүлсэн. Үүний дийлэнх нь боловсрол болон эрүүл мэндийн салбарт хийгдсэн. Бид хэрэгжүүлж буй төслүүдээрээ дамжуулж, иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх зорилгоор боловсролын салбарт болон эрүүл мэндийн үйлчилгээний байгууллуудад тусламж үзүүлж ирсэн. Мөн нийгмийн халамжийг дээшлүүлэхэд чиглэсэн дэмжлэг туслалцааг ч үзүүлж ирсэн.

. Энэ удаагийн 24 дэх төсөл нь мөн адил эрүүл мэндийн төвийн засварын ажил юм. Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төв нь ард иргэдийн эрүүл мэндийг сахих нэн чухал үүрэгтэй. Гэвч ч он жилийн эрхээр тус төвийн барилга муудсан байсан. Тиймээс бид ард иргэдэд бага ч болов туслалцаа үзүүлэх зорилгоор эмнэлгийн барилгын засварын ажилд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.