СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-19

Өвсний үндэс энэ удаад Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгыг барина

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Говь-Алтай аймгийн Засаг дарга Очирбатын Амгаланбаатар нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.

Төслийн нэр: “Говь-Алтай аймгийн Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгын төсөл”

Тус төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгыг барих юм. 

Одоо үйлчилгээ үзүүлж буй төв нь зай талбайн багтаамж хүрэлцээгүйн улмаас үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирдаг. Шинэ төвийн барилга ашиглалтад орсноор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд хувийн нууцыг чандлан хамгаалсан, аюулгүй орчинд тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж найдаж байна.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн төсөл нь Монголд хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 603 дахь, Говь-Алтай аймагт хэрэгжих 20 дахь төсөл болж байна

Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 203,099 ам.доллар юм.

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Япон Улсын Элчин сайдын яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.