СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-15

🔴LIVE: С.Бямбацогт: Ховдын цэвэрлэх байгууламж ашиглалтад ороход бэлэн болсон

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос хаврын чуулганаар хэлэлцэх зарим асуудлын талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Малчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх томоохон бодлогын өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй байна. Энэ нь малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр. Ийм үйлдвэр барьснаар малчдын орлого нэмэгдэнэ гэж үзэж байна.

2021 онд миний бие үйлдвэр технологийн парк барих хуулийг санаачлаад амьдрал дээр үр өгөөжөө өгөөд эхэлж байна. Үйлдвэр барих дэд бүтцийг төрөөс шийдээд өгнө. Дээр нь нэмээд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг арван жилийн хугацаанд татвараас чөлөөлж байгаа. Ингэж хөрөнгө оруулагчаа татъя. Нөхөн сэргээгдэх баялгаа үнэ цэнтэй болгох түүнчлэн малчдаа орлоготой болгох ажил хэрэгжиж эхэлсэн.

. Дэд бүтцийг нь шийдэхэд улсын төсөвт 40 орчим тэрбум төгрөг суулгаж өгсөн. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн дэд бүтэц буюу цахилгааны шугам, дулааны шугам, цэвэр бохир усны шугам, зам талбайн ажлууд хийгээд явж байна.

Гашуун сухайтын төмөр замын хил холболтын ажил 2008 оноос хойш яригдсан. Энэ бүтээн байгуулалтын ажлыг энэм тавдугаар сард эхлүүлчихбэл хоёр жилийн хугацаанд дуусчих байх гэж бодож байна. Нийт өртөг нь 250 орчим ам.доллар байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.