СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-15

🔴П.Дэлгэрнаран: УИХ-ын сонгуульд 32 тэрбумыг зарцуулахаар төсөвлөсөн ч нэмэгдэхээр байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл авлаа. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Сонгуулийн хуваарийн дагуу гуравдугаар сарын 25 хүртэл намууд мөрийн хөтөлбөрөө үндэсний аудитын газар хүргүүлэх ёстой. Үндэсний аудитын газар хянаж үзээд СЕХ-нд хүргүүлнэ. Орон нутагт сонгуулийн бэлтгэл ажлыг түлхүү явуулж байна. Төрийн байгуулалтын байнгын хороогоор 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн товыг зарлах, техник хэрэгсэл ажиллах, ашиглах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа. УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж батална.

Улсын хэмжээнд 2189 хэсгийн хороо байгуулагдсан. Эдгээр хэсэгт 3000 төхөөрөмж, шинээр 500 гаруй төхөөрөмж авч, бэлтгэл ажил хангагдаж байна. Ойрын хугацаанд саналын хуудасны загварыг баталж, нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна. 

. Уг төсөв өнгөрсөн оны 11 дүгээр сард батлагдсан. Үүнээс хойш Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт ороод урамшуулал авч буй төрийн албан хаагчдын урамшууллаас НДШ тооцохоор оруулсан зөрүү гарч ирж байна. Мөн саналын хуудас томорсон. Хөдөө орон нутагт ажиллах сонгуулийн хорооны ажилчдын зардал мөнгө, шатахууны үнэ өндөр байгаа зэргээс хамаарч сонгуулийн зардал өсөхөөр тооцоололтой байна.

. 1,5 тэрбум гэдэг нь дээд хязгаар. Үүнээс илүү дүнг гаргаж болохгүй гэж хуулиар зааж өгсөн гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.