Холимог тулаанч З.Шинэчагтгыг 1 350 000 төгрөгөөр торгов

Холимог тулааны тамирчин З.Шинэчагтга бусдын биед хөнгөн хохирол учруулсан хэрэгтээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүллээ.

Тэрбээр 2023 оны арваннэгдүгээр сарын 20-нд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь “Мишээл экспо” төв дотор иргэн М.Мөнх-Эрдэнэтэй маргалдсан аж. Улмаар түүний хамар руу нь мөргөж гэмтээсэн байна. гэнэ. Тиймээс З.Шинэчагтгад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх сарын 11-нд З.Шинэчагтгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.